Бичиг баримтын бүрэн үйлчилгээ үзүүлнэ!

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хэн бүхний хувьд тухайн улсад хүчинтэй бичигтэй байна гэдэг маш чухал байдаг. Шинээр ирж байгаа хүмүүс хэлний бэрхшээл, газар мэдэхгүй болон мэдээлэл дутуу байдалаас болж бичиг баримт сунгах, хүсэлт тавих, бүртгүүлэх, татвар төлөх зэрэг олон үйлчилгээг авахдаа цаг хугацаа алдах, татгалзсан хариу авах мөн Унгар улсаас авч болон олон үйлчилгээнүүдийг авч чадалгүй хохирох тохиолдлууд их гардаг. Ийм учираас манай байгууллага таны хүссэн үйлчилгээг таны боломжинд түшиглэн албан ёсны дагуу таньд таатай нөхцөлөөр шийдэж өгч туслах юм.

Манай байгууллага нь Унгар улсад ажил үйлчилгээ эрхлэх албан ёсны эрхтэй тул та бүхэн санаа зоволтгүй бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Бид таньд итгэлтэй, албан ёсны үйлчилгээнүүдийг санал болгож байгаадаа баяртай байна.

Хэрэв танд ажил хайх, ажиллах талаар асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой бид танд туслахдаа таатай байх болно! Үүний тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Бүртгүүлээрэй!

Та өөрийнхөө нөхцөлд тохирсон ажлын байр олох нь таны давуу тал болно, иймээс бид таньд тохирсон ажлыг олж, санал болгохыг чухалчлан ажиллах болноо. Мөн бид таньд ажилын байрандаа дасан зохицох хүртэл зааж, чиглүүлэн шаарлагатай албан бичигийн үйлчилгээг үзүүлсээр байх болно.

Бид хэн бэ?

Манай байгууллага нь таван жилийн туршлагаараа танд албан ёсны үйлчилгээ үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Манайд аялалын хөтөч, эдийн засагч, олон улсын харилцаа холбоо, хуульч, хүний ​​нөөц, орчуулагч, татварын зөвлөх гэх мэт мэргэшсэн боловсон хүчин бий! Бид таньтай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?

Та албан ёсны бичиг баримтуудаа хаана хандаж, хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол эргэзэлгүй манай байгуулагатай хамтран ажиллахыг санал болгоё. Манайх таны цаг хугацаа, мөнгийг хэмнэж таньд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллах болно.

Бид таны хүсэлтийн дагуу Унгар улсад ажиллахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж ажиллана. Та бидэнд өөрийн зүгээс шаардагдах үнэн бодит мэдээлэл, баримт бичиг өгсөнөөр бид таньд хуулийн хүрээнд хурдан шуурхай үйлчлэхэд бид бэлэн байна.

 

Бүртгүүлээрэй!

Өөртөө хамгийн сайн тохирох ажлын байраа сонгоно, ингэснээр та өөрийн хамгийн сайн талаа гаргаж чадна! Бид зөвхөн ажлын байраа хүртэл таньтай хамт байхгүй, бид таны карьерыг турш хамтдаа байж, мэргэжлийн талын хөгжлийг тань дэмжих болно. 

Бидний үйлчилгээ:

Гадаад иргэдийн асуудал харицсан газартай холбоотой баримт бичгүүд

Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх:

  • Оршин суух зөвшөөрөл
    • Ажил эрхлэх виз
    • D-ангилалын виз ( 90 хоногоос дээш оршин суух зөвшөөрөл )
    • Гэр бүл нэгтгэх төрлийн оршин суух зөвшөөрөл ( Унгар улс дотроо )
    • Бусад зорилгын оршин суух зөвшөөрөл ( Унгар улс дотроо )
    • Шинэ төрсөн хүүхэд бүртгүүлэх
  • Урт хугацааны суурьших зөвшөөрөл
  • Амьдрах хаягийн өөрчлөлт бүртгүүлэх

Холбогдох үйлчилгээ:

  • Татварын карт
  • TAJ (Эрүүл мэндийн) карт
  • Унгар хэлний курс
  • Бичгийн орчуулга хийх
  • Жолооны үнэмлэх солих
  • Invoice management үйлчилгээ
  • Банкны данс нээх
  • Ügyfélkapu нээх

Гэр бүлийн тэтгэмж хөөцөлдөх

  • Хүүхдийн мөнгө (családi pótlék)
  • Гэр бүлийн татварын хөнгөлөлт (adókedvezmény )
  • Төрсөн эхэд олгогдох нэг удаагийн тэтгэмж
  • Хүүхэд асарсны сарын тэтгэмж ( GYES, GYED )